Хос-Бадар ХХК
Eger.mn сайт нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй старт-апп компани бөгөөд хэрэглэгчдэд цаг үеэ мэдэрсэн, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг үзүүлсээр өдгөө хоёр жил гаруйн хугацааг үдээд байна.
Манай хамт олон хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүнийг онлайнаар захиалан авах боломжийг олгон, хүргэлтийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэн үйлчилж байгаа бөгөөд цаашид үндэсний цахим худалдааны салбарт өөрсдийн хувь нэмэрийг оруулахыг зорьж ажиллах байна.
Мөн Улаанбаатар хотод тулгамдаад буй замын түгжрэл, хүн амын бөөгнөрөл зэрэг хүчин зүйлсүүдийг тооцоолон нийслэлийн 6 бүсэд хүргэлтийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй үзүүлж байна.
Бид хэрэглэгч нартаа сэтгэлд нийцсэн найрсаг үйлчилгээ, ухаалаг хүргэлтийн шийдэл, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр үйлчилж ажиллахыг зорьж ажиллаж байна.